Төрсөн өдрийн мэндчилгээ

Захиргааны газрын Захиргааны хэлтсийн Оффис менежер У.Номгондоо өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа тул төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе.

Odoo • Тэкст and Зураг

7.2    НЭГ БАГ НЭГ МАНДАЛ

Энэхүү үзүүлэлтээр ажилтан олон нийтийн үйл ажиллагаа болон багийн ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, байгууллагын дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажилласнаар дараах 1,000 хүртэл оноог цуглуулна.

Odoo • A picture with a caption
Энэ зургийн агуулгыг сайжруулахын тулд тайлбар нэмнэ үү.

1.        Олон нийтийн болон багийн ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаанаас дараах байдлаар 600 хүртэл оноог цуглуулна.

Odoo • A picture with a caption
Энэ зургийн агуулгыг сайжруулахын тулд тайлбар нэмнэ үү.


Мандал клубын зохион байгуулалт болон үйл ажиллагааг дараах зааврын дагуу хэрэгжүүлнэ.

Клуб байгуулах заавар:

1.        Клубын зорилго:

-           Хүсэл сонирхлоороо нэгдэн үйл ажиллагааг зохион байгуулах

-           Компанийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахуйц бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэх

2.        Клуб байгуулах талаар Байгууллагын соёл ёс зүй, дотоод хяналтын дэд хорооны дэргэдэх Зөвлөлд урьдчилж мэдэгдэх

3.        1 ажилтан 3-аас илүүгүй клубт элсэхийг зөвшөөрөх

4.        Үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг танилцуулах

5.        Зөвлөл нь клубын чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг Байгууллагын соёл ёс зүй, дотоод хяналтын дэд хороонд танилцуулан, зөвшөөрөл авах

6.        Клубын гишүүд нь үндсэн ажлаа орхигдуулалгүйгээр ажлын бус цагаар клубын үйл ажиллагааг зохион байгуулах

Клубын идэвхижүүлэлт:

1.        Клуб бүрт идэвхижүүлэлтийн 100,000₮ олгох

2.        Клубын үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг клуб компанийн FB пейжээр мэдээллэх

3.        Бүтээлч ажилтай холбоотой мэдээллийг ЗХ-ээс албан ёсоор дотоод мэдээллийн системээр мэдээллэж алдаршуулах

Бүтээлч ажлыг хийх:

1.        Клуб нь компанийн үйл ажиллагаа, процессын алдаа доголдлыг илрүүлэн сайжруулах бүтээлч ажлыг хагас жил тутамд зохион байгуулж, сурталчлах ба тайлагнах

2.        Жилийн туршид бүтээлч ажил хийгээгүй бол тухайн клубыг татан буулгах

3.        Бүтээлч ажлыг дараах байдлаар хийх

-           Урлаг спортын зөвлөлтэй хамтран зохион байгуулах

-           ЗГ-ЗХ-тэй хамтран зохион байгуулах

-           Өөрсдийн санаачлагаар хийх

-           Ажилтнуудын гаргасан шинэ санал санаачлагыг хэрэгжүүлэх

4.        Клубүүд нь өөрсдийн санаачлагаар хийхээр төлөвлөсөн бүтээлч ажлын төслийг урьдчилж танилцуулан, зөвшөөрөл авсны дараа хэрэгжүүлэх

5.        Бүтээлч ажлын ач холбогдол, хэрэгцээ шаардлагад үндэслэн шаардлагатай төсвийг олгох

Шагнал урамшуулал:

1.        Хагас жил, бүтэн жилээр Шилдэг үйл ажиллагаатай клубыг дараах шалгуурын дагуу шалгаруулж, урамшуулах

-           Хэрэгжүүлсэн төслийн тоо

-           Хэрэгжүүлсэн төслийн үр өгөөж, үр дүн

-           Клубын гишүүдийн оролцоо, санаачлага

2.      Байгууллага дээр мөрдөгдөж буй дүрэм журам, ёс зүйн дүрэм, ажлын байранд баримтлах дэгийг өдөр тутмын ажилдаа мөрдөж, цаг ашиглалтыг сайжруулан ажилласнаар дараах 300 оноог цуглуулна. Энэхүү үзүүлэлтийн оноо нь хасагдах журмаар явах ба оноо хасагдаж дууссан тохиолдолд Нэг Баг Нэг Мандал бүлгийн нийт онооноос хасагдах зарчмаар тооцогдоно. 

Odoo • A picture with a caption
Энэ зургийн агуулгыг сайжруулахын тулд тайлбар нэмнэ үү.


7.3    ҮРГЭЛЖ ТҮҮЧЭЭЛ

Энэхүү үзүүлэлтээр ажилтнууд компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөөг үзүүлэхүйц санал санаачлагыг гаргах, хэрэгжүүлэх, улмаар Мандал клубын бүтээлч ажлын хэрэгжилт, 3-р улирлын аянд идэвхитэй оролцсоноор 500 хүртэл оноог цуглуулна.

Odoo • A picture with a caption
Энэ зургийн агуулгыг сайжруулахын тулд тайлбар нэмнэ үү.


Шинэ санал бичих заавар:

1.        Ажилтан шинэ санал санаачлагаа санал хүлээн авах системд форматын дагуу бөглөх

2.        Санал нь дараах шаардлагыг хангасан байх

-           Ажлыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг сайжруулах

-           Үйл ажиллагаанд гарч буй алдаа доголдлыг бууруулах, чанарыг сайжруулах, зардлыг бууруулах

-           Бүтээгдэхүүн үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээг сайжруулах

3.        Дараах саналуудыг хүлээн авахгүй байх

-           Компани болон нэгжүүдийн зорилго, зорилт, үйл ажиллагааны зарчим, дүрэм журамтай зөрчилдөх

-           Нэгжийн АР, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан

-           Өөрийн ажил үүргийн хүрээнд буюу өдөр тутмын ажлыг сайжруулах

-           Хувийн чанартай гомдол, санал

-           Хийсвэр, биелэх боломжгүй санал

-           Саналыг хэрэгжүүлснээр хүлээгдэж буй бодит үр дүнгээс хэтэрсэн төсөв, зардал шаардагдах

Саналыг хүлээн авах, хариу өгөх:

4.        Байгууллагын соёл ёс зүй, дотоод хяналтын дэд хорооны дэргэдэх Зөвлөл саналуудыг хүлээн авч нэгтгэн, 14 хоног тутамд хэлэлцэн, ажилтанд санал нь шаардлага хангасан эсэхэд хариу өгөх

5.        Саналд хэрхэн хариу өгсөн байдалд үндэслэн ажилтанд дараах байдлаар оноо олгох

-           Шаардлага хангасан саналд оноо өгөх

-           Шаардлага хангаагүй бол шаардлага хангахгүй санал тайлбартай буцаах

Хэрэгжүүлэлт:

6.        Саналуудыг хэлэлцэн, нэгж, клубээр хэрэгжүүлэх, ажилтан өөрөө хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх

7.        Ажилтан өөрийн гаргасан саналд 1 удаа заавал оролцож хэрэгжүүлэх

8.        Нэгжийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, процессыг сайжруулах санал байвал тухайн нэгжийн төлөвлөгөөт бус ажилд даалгавар болгон хүргэх

Шагнал урамшуулал:

9.        Хагас жил тутамд хэрэгжүүлсэн саналуудаас Шилдэг саналыг дараах шалгуурын дагуу шалгаруулж, урамшуулах

-           Саналын ач холбогдол, үр дүн

-           Саналын үр ашиг /зардал, үр өгөөж/

-           Саналын өвөрмөц байдал

10.     Шинэлэг, онцлог бүхий санал болон Мандал клубын амжилттай хийж хэрэгжүүлсэн бүтээлч ажлын мэдээллийг хагас жил тутамд мэдээллэх, алдаршуулах

 

7.4    ХАРИЛЦАГЧ НЭН ТҮРҮҮНД

Энэхүү үзүүлэлтээр ажилтан гадаад, дотоод харилцагчийн талархлыг хүлээсэн үйлдэл, борлуулалтын маркетингийн зарласан уралдаан, улирлын үнэт зүйлсийн аянд идэвхитэй оролцсоноор 500 хүртэл оноог цуглуулна. Шилдэг кейсийн эзэн болон уралдааныг ялагч нарыг тухай бүрд нь зарлаж алдаршуулна.

Odoo • A picture with a caption
Энэ зургийн агуулгыг сайжруулахын тулд тайлбар нэмнэ үү.


7.5    ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ – нэмэлт оноо

Энэхүү үзүүлэлт нь ажилтны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бусдадаа түгээх болон өөрийгөө сорих, өөртөө амлалт өгөх, амлалтаа биелүүлэх боломжийг олгон, 500 хүртэл нэмэлт оноог цуглуулна.


Odoo • A picture with a caption
Энэ зургийн агуулгыг сайжруулахын тулд тайлбар нэмнэ үү.